Д.Ганбат: Шүүгч төрийн албан хаагч мөн үү

Шүүгч бол ярьдаг хууль юм, хууль бол ярьдаггүй шүүх юм. Ардчилсан нам шүүгчийн цалинг тодорхой хэмжээнд нэмсэн. Шүүгчид нийгэмд шударга ёсыг тогтоохоор ажиллахдаа маш олон эрхээ хасуулдаг. Шүүгч төрийн албан хаагч мөн үү эсвэл арай онцгой субьект үү. Цалин болон ажиллах орчинг нь алинд нь хамруулдаг вэ. Шүүх шүүгч бол засаглалын тулгын гурван чулууны нэг гэж үздэг байсан. Гэтэл энэ хандлага өөрчлөгдөж байна.Шүүгчийг наймаас есөн сая төгрөгийн цалинтай гэдэг ойлголтыг өгч байна. Энэ нь шүүгчийн нэр хүндийг унагаах нэг шалтгаалан юм. Цалин нь хэд байдаг бэ гэдгийг ч тодорхой болгох хэрэгтэй.

2021-01-13