Д.Ганбат: Бүх хүүхэд цахимаар хичээллэх боломжтой болов уу. Тэдний хэд нь гэртээ компьютертэй бол

Цөөнх хуульд заасан эрхийн дагуу Ерөнхий сайдаас сард нэг удаа асуулт асууж хариулт авах ёстой. Гэтэл Ерөнхий сайд сүүлийн гурав, дөрвөн удаа орж ирсэнгүй. Шадар сайдаас сүүлдээ залхаж байна. Зурагдсан пянз шиг нөгөө л юмаа ярьдаг. Ерөнхий сайд ямар байдалтай байгаа вэ. Арын өрөөндөө жиндүүхэн суугаа гэсэн. Ард түмэн илүү хэцүү, тэр дундаа хүүхдүүд бүр "жиндүүхэн" байна шүү. Цахим сургалт сайн байгаа, сэтгэл ханамж сайн гэж тайлан өгөөд байх юм. Бид тэгж бодохгүй байна. Айлуудын хэд нь гэртээ компьютертэй байна. Хоёр, гурван хүүхэд зэрэг хичээллэх боломжтой байна уу. Цахим хөтөлбөр нь өөрөө шаардлага хангаж байна уу. Тооцоо судалгаа хийсэн үү.

2021-01-08