Ц.Туваан: Оюутны зээл олгохгүй байгаа нь олон хүүхдийн амьдралыг хохироож байна

Ардчилсан намын санаачилж олгож байсан оюутны 70 мянгыг халамж гээд зогсоосон. Тэгээд оюутны хөгжлийн зээл гэж гаргасан. Гэтэл одоо зээл ч үгүй буцалтгүй тусламж ч үгүй боллоо. Зээл авч төлбөрөө төлөөгүй гээд төгсөх курсын оюутнууд дипломоо авч чадахгүй байна. Хэдэн хүүхэд зээлийн хүсэлт өгч хэдэд нь зээл олгосон бэ. Өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог буцалтгүй тусламж хэдийг олгосон, хэдэн хүнд хүрснийг тодорхой хэлж өгнө үү. Төгчихсөн дипломаа авч чадаагүй хэдэн хүн байна. Дотуур байрны мөнгөө урьдчилж төлдөг. Гэтэл нөхцөл байдлаас шалтгаалан дотуур байрандаа суухгүй байгаа. Энэ төлбөрийг яаж зохицуулах вэ. Энэ жилийн төсөвт 24.8 тэрбум төгрөгийг зээлд тусгажээ. Үүнд нэн даруй гэрээ байгуулчихаад зээлээ авч чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулж болох уу. Төрийн буруугаас оюутнууд хохироод байна.

2021-01-08