Д.Ганбат: Сахилгын хорооны даргаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг томилох ёстой

Сахилгын хорооноос их юм шалтгаална. Анхнаасаа зөв явах хэрэгтэй. Энэ байгууллагын дарга, гишүүдээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг томилох ёстой. Тиймээс тавих шаардлагаа эргэж хараач ээ. Улс төрийн намын албан тушаалтан байсан гэдэг нь зөв. Улс төрийн албан тушаал хашиж байсан гэдгийг өөрчлөх хэрэгтэй. Хүний нөөц хязгаарлагдмал ийм нөхцөлд Үндсэн хуулийн Цэцийн дарга байсан Ж.Амарсанаа, үе үеийн УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүмүүс олон удаа парламентад сонгогдсон Д.Лүндээжанцан зэрэг хүмүүс тэнд байх ёстой.

2021-01-08