С.Одонтуяа: Шүүх бүрэлдэхүүн хүрэлцээгүй гэдэг үндэслэлээр эрх мэдэл өгвөл ашиг сонирхлын зөрчил үүснэ

Ажлын хэсгийн ахлагчийн байр суурь яагаад ингэж үндсээрээ өөрчлөгдөв. Төсвийн тодотгол дээр "Ерөнхий шүүгчид үзүүлэх бүрэн эрх" гэж орж ирэхэд та хамгийн их эсэргүүцэж байсан. Гэтэл улсын дээд шүүх гэж нэрийг өөрчлөн оруулж ирж байна. Шүүх бүрэлдэхүүн хүрэлцээгүй гэдэг үндэслэлээр эрх мэдэл өгч болохгүй.

Өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд шүүх бүрэлдэхүүнийг яаж ч томилж болох ашиг сонирхлын зөрчил үүснэ. Эрүү, иргэн, захиргааны гээд дагнасан байхад захиргааны шүүгч шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаанаар иргэний хэргийн шүүх хуралд оролцоод байж болохгүй.

2021-01-07