Ц.Туваан: Ардчилсан нам шүүхийн шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна. Биднийг хатгах хэрэггүй, цаг нь болохоор хэлнэ

Ардчилсан нам шударга ёсыг хамгийн их ярьдаг. Шударга ёсыг хэрэгжүүлэх газар нь шүүх эрх мэдэл, шүүх засаглал байдаг. Энэ хуульд Ардчилсан нам маш анхааралтай оролцож байгаа. Зарчмын зөрүүтэй саналын 18 дээр Улс төрийн намын бүртгэл хөтлөх гээд орсон байна.

Үүнийг тайлбарлаж өгөөрэй. Г.Дамдинням гишүүн ээ овоо босгоогүй байхад шаазгай сууддаггүй юм шүү! Улс төрийн соёл, жудаг гэж байх ёстой. Тэвчээртэй байхад энэ мэтчилэн хатгах хэрэггүй. Хэний хатгалгаар юу ярьж байгааг мэдэж байна. Цаг нь болохоор гаргаж ирнэ. Ажлын хэсгийн дарга улс төрийн хариултад орж болдог юм уу. Ардчилсан намын амин сүнс тамгадаа байдаггүй үзэл баримтлал, үнэт зүйл, 200 гаруй мянган гишүүддээ байдаг.

Ардчилсан нам бүх асуудалд тэвчээртэй хандаж байгаа. Дээд шүүхийн захиргааны хэргийн асуудлуудыг хүлээж байна. Ахмадууд 1990 онд нэг нь тэгээс, нөгөө нь үргэлжлүүлээд явсан хэлдэг. Монгол Улсын Ерөнхий сайд сөрөг хүчиндээ хүндэтгэлтэй хандана гэсэн арай ч ингэж хүндэтгэлтэй хандаагүй байх. Хууль зөрчиж асуудал ярьж байгаа хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэнэ. Монголчууд дандаа олонхийг дагадаггүй. Цөөнхийн талд бас ордог юм шүү.

2021-01-07