Н.Ганибал: ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг УИХ-аар томилно. Энэ томилгоонд МАН-ын Удирдах зөвлөл оролцож эхлэх нь

Үнэн зүйлийг ярихаар эгдүүцэх хэрэггүй ээ. Шүүхийн тухай хуульд орж байгаа өөрчлөлтүүдийг харахад намуудын тухай хуулийн асуудал яригдаж байна. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг УИХ-аар томилно. Энэ томилгоонд МАН-ын Удирдах зөвлөл оролцож эхлэх нь.

Ингэхээр МАН-аас дэмжсэн хүмүүс л ШЕЗ-ийг ахална гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн талаар гурван асуудал яригдсан. Эрх мэдэл бүхий хүмүүс, тодорхой бүлэглэлийн хамааралд орохгүй байхын тулд Шүүгчдийн зөвлөлд тодорхой шалгуур байх хэрэгтэй. Сахилгын хорооны үүрэг нэлээн өндөр болж байна. Шүүгч тухайн шийдвэрийг гаргасан зайлшгүй шаардлагатай үндэслэлийг огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон бол тухайн шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах хүртэлх арга хэмжээг авдаг болох нь. Өмнө нь шийдвэр гаргасан шаардлагатай үндэслэлийг бичдэггүй орхигдуулдаг талаар лавлахад ачаалал ихтэйгээс болоод бичдэггүй гэж байсан.

2021-01-07