С.Одонтуяа: Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстой асуудалд улс төржиж болохгүй

Цагаатгалын комиссын даргын хувьд маш олон хэргүүдтэй танилцаж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт хамгийн их байдаг. Өнөөдөр Монгол Улс 31000 гаруй хүнийг цагаатгасан. Үүнийг засаж залруулахгүй бол ирээдүйд мөн л цагаатгалын тоо буурахгүй. Эрүүгийн хуулийг дордуулах замаар буцаан хэрэглэх нь хууль ёсны хэлмэгдүүлэлт үүсгэх учраас би дахин хэлж байна.

2017 онд алдаа гаргаад түүнийгээ засахын тулд дахин "бантан" хутгаж эцэст нь Үндсэн хуулийн Цэцийг буруутгаж болохгүй. ХЭҮК-ийн дүгнэлт Үндсэн хуулийн Цэцтэй ижил дүгнэлт гаргасан.

2021-01-07