Ш.Адьшаа: Сахилгын хороо гэдэг шүүх доторхи шүүх болно

Анх удаа Нямбаатар сайдтай санал нэгдэж үг хэлэх гэж байна. Сахилгын хороо гэж шүүх доторхи шүүхийг байгуулж байгаа. Энэхүү шүүхийг томилох эрх мэдлийг УИХ-д авсан. Засгийн газар ажлын хэсэг өөр санал, байр суурь гаргаж зөрөлдөж байна. Үүнийг УИХ-ын гишүүд дүгнэж, тал талаас нь харж шийдвэр гаргах хэрэгтэй. Шүүхийн сахилгын хороо есөн хүнтэй байна гэсэн. Энэ есөн хүн монголын бүх хэргийг уншиж амжих уу. Шүүхээр шийдүүлсэн бүгд гомдолтой байдаг. Гомдол гаргалаа гээд дээд шатны шүүх засна. Зассан болгоныг огцруулаад байвал шүүгчгүй болно. Шүүгчид рүү их дайрч байна. Тэд хүмүүс шүү дээ. Хүний тухай ярьж байгаагаа ойлгох хэрэгтэй. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолж болохгүй.

2021-01-06