Д.Ганбат: Шүүгчдийг төрийн албан хаагчтай адилтгаж тэтгэвэрт гарах насыг заах нь оновчтой юу

Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүгч нар энэ хуулийн шаардлагад нийцэхгүй бол яах вэ. Тийм бол хуулийн зүйл заалтыг биелүүлэх шаардлага үүсэх үү. Шүүгч нарыг төрийн албаныхантай адилтгаж насны хязгаар зааж тэтгэвэрт гарахыг нь зааж. Бусад улс оронд насаараа шүүгч хийж болдог. Сайн шүүгч гэдэг 55-60 насандаа тэтгэвэрт гарчихаад байвал түүнийг орлох боловсон хүчин хангалттай билүү. Хууль санаачлагч, ажлын хэсгийнхэн юу гэж үзэж байна вэ.