Б.Пүрэвдорж: Дээд шүүхийн шүүгчийг "гурван дарга"-тай болгох хэрэгтэй

Дээд шүүхээр хангагдаагүй гомдлоо иргэн Үндсэн хуулийн Цэцээр шийдүүлэх боломжтой болгох хэрэгтэй. Шүүхийн тухай хуулийн төслөөр Дээд шүүх дээр шийдэгдэх маргаан бараг 50 хууль багасна гэж байгаа. Дээд шүүхэд ихэвчлэн иргэний маргаан очдог. Иргэн Дээд шүүх хүртэл яваад цааш явах газаргүй Ерөнхийлөгчид гомдол гаргах боломжтой. Хэрэв Цэцэд хандаад хэрэв буруу шийдвэр гаргасан бол хариуцлага тооцдог байя гэсэн санал гаргаж байгаа юм. Дээд шүүхийн шүүгч Шүүгчийн сахилгын хороо гэдэг ганцхан “дарга”-тай байснаас Цэц, УИХ, сахилгын хороо гэсэн гурван “дарга”-тай болбол илүү хариуцлагатай, шударга шийдвэр гаргана.