Б.Пүрэвдорж: Засгийн газрын шийдвэрийг зөвхөн Цэц, УИХ хоёр хэлэлцэх ёстой. Гэтэл шүүх хэлэлцдэг болсон

Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц болон УИХ өөрөө хэлэлцэх эрхтэй. Гэтэл сүүлийн үед Засгийн газрын хамтын шийдвэрийг шүүх шүүдэг болсон. Жишээ нь, саяхан цахилгааны үнийг тэглэх шийдвэр гарсан. Н.Тавинбэх гэдэг сайдыг монголын энергийн салбарт хохирол учруулсан гэж сугалж аваад шүүгээд байвал яах вэ. Ийм тохиолдол шүүхэд гарч Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлснийх нь төлөө хэд хэдэн хүнийг хорьсон. Энэ нь цаашид хэн нэгэн эрх баригч болчихоод өмнөх Засгийнхаа шийдвэрээс сугалж аваад шүүгээд байх нөхцөл үүсгэнэ.