Ш.Адьшаа: Шүүхийн багц хуулиар сонсгол явуулах хүсэлтийг АН-ын бүлгээс гаргасан. Энэ талаар хэлэлцэх шаардлагатай

Ардчилсан намын бүлгээс Шүүхийн тухай хуулийн төслөөр нийтийн сонсгол явуулах тухай хүсэлтээ УИХ-ын дарга болон Хууль зүйн байнгын хорооны даргад оны өмнөхөн явуулсан. Учир нь ажлын хэсэг тус хуулийн төсөл дээр ажиллах явцдаа маш олон өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ оруулсан өөрчлөлтийн талаар иргэд мэргэжлийн байгууллагаас санал аваагүй, хэвлэл мэдээллээр мэдээлээгүй учраас нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өөрөөр энэ хуулийн төслийг гацаах өөр санаа байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Тиймээс сонсгол явуулах талаар хэлэлцэж өгнө үү гэдэг санал гаргаж байна.