Н.Ганибал: Чоно борооноор гэдэгчлэн цахим хуралдааныг далимдуулан намын даргадаа бүх эрх мэдлийг наах гэж улайрч байна

Чоно борооноор гэдэгчлэн цахимаар хуралдаж байгаа үеийг далимдуулан олон асуудлыг зэрэг оруулж ирж байна. Цаашид үүнийг анхаарч хуульчилмаар юм байна. Логик дараалалтай явахгүй бол шуудхан хэлэхэд намын даргадаа бүх эрх мэдлийг наах гэсэн уралдаан яваад байна аа, МАН-ынхан. АТГ-ын дэд дарга нас барсантай холбоотой тэр асуудлыг шууд бариад ороод ирлээ. Шүүгч, прокурорын асуудлыг ч оруулаад ирлээ. Зарчим барихгүй бол хэн илүү гоё уран цэцэн ярьж нийгмийг дагуулж байгаад даргадаа яаж сайн хүн болж харагдах вэ гэж байдлаар асуудалд хандаад байна.

2020-12-26