Ш.Адьшаа: Шударга ёс, байгалийн баялаг ард түмний өмч гэж ярьж энэ хуулийг баталж байсан УИХ-ын гишүүд ээ. Энэ хууль улс төрийн ямар зорилготой вэ

Цар тахлын хуультай зэрэгцүүлэн хурдавчилсан горимоор оруулж ирсэн хууль хүчний байгууллагатай хариуцлага тооцдог хуулийн төслийг хүчингүй болгох тухай төслийг хэлэлцэж байна. Тухайн үед хууль ёс, байгалийн баялаг ард түмний өмч гэж ярьж хуулийг баталж байсан Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр нарын гишүүдээс асууя. Хуулийг хүчингүй болгоод тухайн үед Дээд шүүхийг ахалж байсан Ц.Зориг нарыгаа буцааж тавих уу. Байгалийн баялаг, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэргийг эрүүдэн шүүсэн гэх хэргүүдээ хаах юм уу. Шүүхийн тухай болон Авлигын эсрэг хуулийн төслүүдийг хэлэлцээд тодорхой өөрчлөлт оруулаад явж байгаа. Эдгээртэй зэрэгцүүлээд хурдавчилсан горимоор оруулж ирсэн энэ хууль улс төрийн ямар зорилготой юм бэ.