С.Одонтуяа: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ялгавартай олгох хэрэгтэй

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг ялгавартай олгох нь зөв гэдэгт олон гишүүд санал нийлсэн. Үүнийг анхны хэлэлцүүлэгт тусгах хэрэгтэй. Орлого нь хэвийн, зарим нь өссөн аж ахуй нэгжүүд байна. Тухайлбал зэсийн экспортын компаниуд. Эдгээрийг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах нь зохимжгүй. Архи, тамхины компаниудад мөн энэ хөнгөлөлт үйлчлэх нь зөв үү. Харин импортыг орлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих ёстой. Ялгаваргүйгээр хавтгайруулан хөнгөлөлтөд хамруулж байгаа бол ажлын хэсэг ажиллах хэрэгтэй.

2020-12-25