О.Цогтгэрэл: Эдийн засгаа тооцоолж ялгаатай бодлого явуулахгүй бол нийгмийн маш том хэсэг үлдэж байна

Татварын газрын сайтын мэдээллийг харлаа. Монгол орон даяар арван сарын хугацаанд хэрэгжсэн гэхэд хүртээмж хангалтгүй байна. Хүүхдийн мөнгөөр дэмжлэг үзүүлж байгаа гэдэг. Гэтэл 900 мянган өрхөөс 400 мянга гаруй нь хүүхдийн мөнгө авдаггүй.

Цахилгаан, дулаан, усны мөнгийг тэглэж дэмжлэг үзүүлсэн гэж байна. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 400 гаруй өрхийн дундаж нь хоёр өрөө байранд амьдардаг гэж бодоход 60-70 мянган төгрөгийн дэмжлэг авч байна. Ажил орлого нь зогсчихоод байхад сард энэ хэмжээний хөнгөлөлт авч байгаа айлын амьжиргаа хүрэлцэх үү. Эдийн засгаа тооцоолж ялгаатай бодлого явуулахгүй бол нийгмийн маш том хэсэг үлдэж байна.

2020-12-25