Б.Пүрэвдорж: Я.Содбаатар сайд аа Та Замын-Үүдэд ажиллаж авилгын асуудлыг дэг журамд нь оруул

Жолооч нарт буруу байхгүй. Авилгад өгсөн мөнгөө нэмэхээр хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Авилгын сүлжээг шийдвэрлэхээр шат шатанд  хөөцөлдөхөд  Төрийн ордонд ороод сураг алдардаг. Я.Содбаатар сайд та АТГ, хууль, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран Замын-Үүдэд ажиллах хэрэгтэй. Авилгаас шалтгаалан нэмэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг буулгах боломж байгаа шүү.