О.Цогтгэрэл: Ковидын үед хүндрэлд өртөж байгаа салбараа тодорхойлж түүнд чиглэсэн ажил хийх ёстой

Бид байгаа нөөцөө хэрэгтэй хүмүүст хүргэх ёстой. Хүүхдийн мөнгө,цахилгааны үнэ тэглэж нийтэд нь хавтгайруулсан ажиллагаа шаардахгүй, амар арга хэмжээнүүдийг авсан. Хүндрэлд өртөөгүй салбарууд байна. Тухайлбал үүрэн холбооны газрууд, хүнсний үйлдвэрлэл. Гэтэл бүгдийнх нь цахилгааныг тэглэж ачаалал үүсгэх нь зохимжтой юу. Ялгаатай бодлого явуулахын тулд салбар хоорондын баланс зэрэг тоо, судалгаа хэрэгтэй. Тооцоо судалгаа хийж ижил биш шийдвэрүүдийг гаргах нь цагаа олсон бодлого мөн дэмжлэг юм.

2020-12-24