Ц.Туваан: Хүнсний хангамжийн хямрал эхэлж байна. Хуульд үүнийг яаж тусгасан бэ

 

Хүнсний хангамжын хямрал эхэлж байна. Хуульд үүнийг яаж тусгасан вэ. Ардчилсан намаас  "Хотынхондоо хониор туслъя"  аян зохион байгуулж хүнс цуглуулахад хангалттай хэмжээгээр нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүн маш ховор байсан.

Цас их орж өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо. Гэтэл хивэгний үнэ 28 мянга болсон. Үнийн зохицуулалтыг хуульд заавал тусгах хэрэгтэй. Гааль, НӨАТ-ын татвараас  чөлөөлсөн хуулиуд хэзээ хэрэгжих вэ.

Өмнөх   хатуу хөл хорионы үед хууль шүүхийн байгууллагууд ажиллаж байсан  боловч өмгөөллийн  газар ажиллаагүй. Иргэд өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцож байсан. Мөн хувь хүний нууцтай холбоотой асуудлыг  тус хуульд яаж тусгасан бэ. Халдвар авсан иргэний нэр, гэр бүл, ажлын байр зэргийг зарлах нь зөв үү.

Цар тахал нэгэнт алдагдсан. Одоо эдийн засгийн асуудлуудыг бодитой шийдэх ёстой. Тусгайлсан сан байгуулах уу.

 

2020-12-24