Н.Ганибал: Боловсролын яам ХАА-н хүрээлэнгүүдэд хоноцын сэтгэлээр ханддаг

ХАА-н салбар шинжлэх ухаан, хүрээлэнгүүддээ түшиглэсэн бодлого гаргаж дэвшилтэт алхам хийгээсэй. Гучин жил энэ асуудал яригдсан. Гэвч томилгоо, төсвийн асуудал зэргээс шалтгаалаад Засгийн газарт очоод гацдаг. Хатуухан хэлэхэд, Боловсролын яам ХАА-н хүрээлэнгүүдэд хоноцын сэтгэлээр ханддаг. Энэ салбарт олон үр дүнтэй бүтээгдэхүүн, бүтээлийг гаргаасай гэж ханддаггүй. Манай салбар бидний нүдэн дээр доройтож байна. Цөлжилт, бэлчээр, сорт, малын үржлийн асуудал бүр хүндэрсэн. Үүний нэг шалтгаан нь шинжлэх ухаан, эрдэмтэд практикаас холдсон. Бодлогын хүрээнд шинжлэх ухаан технологийн санд хуваарилагдаж байгаа төсөв маш бага. Мал эмнэлгийн хүрээлэн тодорхой хэмжээнд олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэг авдаг тул харьцангуй ахисан төвшинд байдаг. Японы тусгай сортын өндөр үнэтэй махны талаар ярьж байна. Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэмтэд үүнийг гаргаж түүний дагуу монголын эрчимжсэн мал аж ахуйн тодорхой бодлого явах ёстой. Бодлогоо барьж байгаа салбар өөрсдөө захиалгат шинжлэх ухааны саналуудыг хэлж үүний үр дүнд ХАА-н салбар хөгжих ёстой.

2020-12-16