Ж.Батсуурь: Төрийн тогтворгүй байдал, албан тушаалын наймаа, орон нутгийн эрхийг хязгаарлах гурван заалт оржээ

Хуулийн төсөлд Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нэр дэвшигчийг санал болгох эсвэл томилохоос татгалзах заалт байна. Гэтэл хэн ялахаас үл хамааран 21 аймаг есөн дүүрэгт, 330 гаруй суманд цаашлаад 1000 гаруй багт маргаан үүснэ. Зөвхөн Ерөнхий сайдын асуудал биш болно. Үүнд намчирхал хамаагүй. Мөн нэр дэвшигчийг ямар үндэслэлээр томилохоос татгалзах хуулийн гаргалгаа алга. Дараагийн заалтад нь татгалзсан хүнээс өөр хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн байна. Үүнээс шалтгаалан хэлмэгдүүлэлт үүснэ. Заалт тус бүр нь нэг өгүүлбэр боловч энэ гурван заалт нь нийлээд албан тушаалын наймаа, орон нутгийн эрхийг хязгаарлах төрийн тогтворгүй байдлыг үүсгэнэ.

2020-12-16