О.Цогтгэрэл: Гадаадын хөрөнгө оруулагч байж болохгүй гэдэг нь аж ахуй нэгж үйл ажиллагаагаа тэлэх боломжийг хааж байна

Хөрөнгийн үнэ цэнэ, зах зээлийн эдийн засаг гэдэг салшгүй ойлголт учраас чухал хуулийн төсөл байна. Гэхдээ үнэлгээний үнэ хөлсийг төрөөс тогтоох тухай заалт орж. Өмнөх хуульд ийм заалт байгаагүй. Мөн хөрөнгийн үнэлгээчин болон үнэлгээний компани тусгай зөвшөөрөл авна, тодорхой хугацааны дараа дахин төрийн байгууллагаар сунгуулах нь. Тусгай зөвшөөрлөө авсан үнэлгээчинд ийм олон нэмэлт шаардлага тавих хэрэгтэй юу. Сонгуулийн үеэр “тусгай зөвшөөрлийг багасгана, төрийн оролцоог хянана" гэсэн амлалт хаана байна вэ. Түүнчлэн өөрийн албан байгууллагадаа үнэлгээ хийж болохоор заажээ. Энэ чинь томоохон байгууллагууд дэргэдээ үнэлгээний газар байгуулан өөрсдийгөө үнэлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй юү. Үүсгэн байгуулагч зөвхөн нөхөрлөл байна. Гэвч нөхөрлөлд гадаадын хөрөнгө оруулагч 50 хувиас илүү байж болохгүй гэдгийг тайлбарлана уу. Яг энэ хуулийн төслөөр бол гаднын томоохон хөрөнгө оруулалт татах, энэ салбарын байгууллага томрох боломжгүй болгожээ. Тэгэхээр гаднын томоохон хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд түүнд үнэлгээ хийчих чадамжтай газар Монголд байхгүй болно гэсэн үг.

                                                                                                /Эдийн засгийн байнгын хороо 2020.12.15/

2020-12-15