Ц.Туваан: Хүний эрхийн өдөр үгээ хэлсэн сэтгүүлчийг баривчилж байгаад харамсаж байна

Хүний эрхийн өдрийн мэндийг дэвшүүлье. 31 жилийн өмнө энэ өдөр ардчиллын салхи анх сэвэлзсэн. Ардчилалд хайртай монголчууддаа, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, МоАХ-ны партизануудад баяр хүргэе.

Өнөөдөр нэг харамсалтай үйл явдал боллоо. Хуульд заасан эрхээ эдэлж үгээ хэлсэн Пүрэв гэж сэтгүүлч залууг баривчилж хорьсон байна. Үе үеийн Ерөнхий сайд нарыг тэмдэглэлт баярын өдөр баривчилдаг, Цагаан сар, наадмын үеэр цаазалж байсан түүх бий. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө Хүний эрхийн өдөр баривчилж байгааг гайхаж байна. УИХ үүнд анхаарал хандуулж өгөөч.

/Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2020.12.10/

2020-12-10