Н.Ганибал: Коммунизм руу ухарсан заалтынхаа хохирогч нь МАН өөрөө болно шүү

Ардчилсан хувьсгал үүссэний 31 жилийн ойн мэнд хүргэе. Бид энэ өдөр бага Үндсэн хууль гэгдэх Засаг захиргаа, нэгжийн тухай хуулиа хэлэлцэж байна. Гэхдээ энэ төсөлд ардчиллын зарчмаасаа ухарсан заалтууд оруулжээ. Төсөлд Ерөнхий сайд томилох хүнээ өөрөө санал болгох заалт оруулж ирсэн нь ардчилсан ёсны гол зарчмыг зөрчжээ. Шууд утгаараа Намын төв хороо аймгийн Засаг даргаа томилж байсан коммунизмын үе рүүгээ ухарч байна.

МАН олонхи байхдаа баталсан өнөөдрийн энэ заалтынхаа хохирогч болно шүү ирээдүйд.

 

/Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 2020.12.10/

2020-12-10