О.Цогтгэрэл: Та бүхний бодлого төсвийн мөнгө нь дотооддоо шингэдэггүй импортоос хараат эдийн засагт тохирохгүй

О.Цогтгэрэл: Энэ бол төсөв боловсруулагчдын заль ч байж магадгүй

Төсөв боловсруулж байхад “Угтан ирж байгаа нөхцөл байдалд тохироогүй төсөв боллоо” гэдгийг би сануулж байсан. Бодит эдийн засаг есдүгээр сарын 30-ны байдлаар долоо орчим хувь буурсан байсан. Гэтэл эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа гэсэн дүгнэлт дээр үндэслэн төсвийг боловсруулсан гэж байсан. Тиймээс ирэх оны төсөв сууриараа буруу болсон. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг алдаагаа засах боломж гэж үзэж хүлээж авах хэрэгтэй. Ирэх оны төсөвт 800 тэрбумын санхүүжилттэй 457 шинэ ажил хийхээр тусгасан. Үүнийг одоо засаад явахгүй бол төсвийн тодотголоор засах боломжгүй. Учир нь аль хэзээний эдгээр ажил эхэлчихсэн, урьдчилгаагаа төлж ажлын гэрээгээ хийчихсэн байна. Энэ нь төсөв боловсруулагчдын заль ч байж магадгүй. Энэ нь хоригийг хүлээж авах бас нэг үндэслэл мөн.