С.Одонтуяа: Эдийн засгийн нөөц хязгаарлагдмал үед зөвхөн 300 аж ахуй нэгжийг дэмжих үү. 30 мянган аж ахуй нэгжээ тэгш дэмжих үү

 

Манай улс төсөв мөнгө хязгаарлагдмал энэ үед төсвөө зөвхөн хөрөнгө оруулалтад зарцуулж болохгүй. Бусад орон тэнцвэртэй бодлого явуулж байна. Өрх, аж ахуйн нэгжээ дэмжиж байна.

Эдийн засгийн нөөц хязгаарлагдмал үед бид айл, өрх аж ахуйн нэгжээ дэмжих нь зөв. Гэхдээ тендэрт оролцох 300-хан аж ахуйн нэгжийг дэмжих үү эсвэл 20-30 жил ажилласан 30 мянган аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг хэвийн болгох нь хэрэгтэй юу.

Түүнээс биш музей гэх мэтийн нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг түр царцааж болно.

Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрт нэг сая төгрөг өгөх, үүнээс, 800 мянгаар нь ахуйн нэгждээ дэмжлэг болгох үүднээс ваучер хэлбэрээр өгье гэж байгааг дэмжиж байгаа. Ваучер өгдөггүй юм гэхэд хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай.