Тооцоолоогүй хүндрэл бэрхшээлд нийтээрээ орлоо. Энэ ачааллыг хэн үүрэх вэ. Нэг хэсэг нь төр үүрэх ёстой гэж байна. Гэвч төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийн мөнгө, эсвэл ард иргэдийн ирээдүйг барьцаалсан зээл л байна. Татвар төлөгч дундаж давхарга орлогогүй болсон энэ үед төрийн албан хаагчид болон төрийн өмчит компаниуд ачааллыг хуваалцах хэрэгтэй. Зөвхөн 200 гаруй мянган төрийн албан хаагчдын цалин урамшуулал нэмэгдэлтэйгээ нийлээд 2.4 их наяд байдаг. Үүнээс цагдаа, онцгой, эмнэлэг зэргийг оруулахгүйгээр цалингийн сангийн хорин хувь буюу 500 тэрбум төгрөгийг бусад салбар оруулж болно. Төрийн өндөр албан тушаалтан, тодорхой зэрэглэлээс дээш албан тушаалтнуудыг илүү өндөр хувиар оролцуулах зэргээр зохицуулалт хийж болно.

2020-12-03