Ш.Адьшаа: Батлагдсан тогтоолын төсөл хэдэн сар үргэлжлэх вэ. Зуд болох бүрт үүнийг ярьсаар байх уу

Нэг удаагийн ийм арга хэмжээ хэдэн сар үргэлжлэх вэ. Зуд болох бүрт үүнийг ярьсаар байх уу. Би есдүгээр сарын 18-нд зуд болох эрсдлийг тооцож Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлж байсан. Тэр үед шийдэж явсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байж магадгүй. Өнөөдөр арванхоёрдугаар сарын 3. Одоо төсөл батлагдлаа гэхэд хэд хоногийн дараа гадаад зах зээл дээр өвс, тэжээлийн хомсдол үүссэн, үнэ нь өслөө гээд ярьж байх юм бол ямар ч үр дүн гарахгүй. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Дараагийн эрсдэлийг тооцохгүй яаран сандран шийдвэр гаргаж татвар төлөгчийн хэдэн тэрбум төгрөг зарцуулчихаад хэрэглэгчид дээр очихоор үнэ буурахгүй байна. Үүнд дүгнэлт хийх ёстой.

2020-12-03