Ж.Батсуурь: Хавар хэдэн сая мал хоргодлоо гэх мэдээ сонсмооргүй байна. Онд орохооргүй малыг төр одооноос малчдаас авч болох уу

Өнгөрсөн хавар малчдын ноолуурыг төр зээлээр авсан. Үүнтэй ижил өвлийг давахгүй болсон малыг төр зээлээр авах хэрэгтэй. Лаазалсан бүтээгдэхүүн болгох зэргээр борлуулсныхаа дараа малчдад мөнгийг нь өгвөл хэн хэндээ хэрэгтэй.

Энэ авч байгаа арга хэмжээг өвлийг эрсдэл багатай давахад зориулж авч байна. Тиймээс асуудлыг томоор харах хэрэгтэй. Хавар олон сая мал хорогдлоо гэдэг мэдээ сонсохгүйн тулд одоо эргэлтэд оруулах нь зөв.