Ц.Туваан: ХАА-н цогц бодлого боловсруулах цаг нь болсон

 

Малтын тоо хэт өссөн, бэлчээрийн даац хэтэрлээ. Цаашид малаас гардаг түүхий эдээ боловсруулж, үнэ цэнэтэй болгох бодлого барьж ажиллах хэрэгтэй. Энэ жил гишүүд очиж танилцаад байсан Дарханы арьс ширний цогцолборт гэхэд улсын төсөвт мөнгө тусгахгүй байх жишээтэй. Иймэрхүү бодлогын асуудал алдагдлаа. Бодлогын хувьд цогцоор нь хандахгүй бол гал унтраах маягаар ажиллаад байна. Тиймээс цогц бодлого боловсруулж оруулж ирээч ээ. Тэгэхгүй бол асуудал цаашид ч гарсаар байх болно.