О.Цогтгэрэл: НӨАТ-ын хөнгөлөлт яг хэрэглэгч дээр очихоор хэрэгжихгүй байна

 НӨАТ-с чөлөөлж байгааг хэрэглэгчдийн гар дээр очих бүтээгдэхүүний үнийг буулгах, нөөц үүсгэх зорилготой гэж би ойлгож байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард яг өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй ижил үг үсэгтэй хуулийг баталж НӨАТ-ын татвараас чөлөөлж байсан. Гэтэл яг хэрэглэгчдийн гарт очих бүтээгдэхүүнээс нэг ч төгрөг хасагдаагүй. Дөрөвдүгээр сард худалдан авалт хийсэн бараан дээр хөнгөлөлтөд орсон бүтээгдэхүүнүүд бүгд НӨАТ-ын татвар нэмэгдсэн үнээрээ байгаа баримт нь энэ байна. Гааль дээр НӨАТ-аас чөлөөлсөн боловч дэлгүүрт очихоор арван хувийг нэмж авч байна. Хуулийн хэрэгжилт ийм л байна.