А.Адъяасүрэн: Цагаан хадны хорь гаруй мянган хүний эрүүл мэндэд төр анхаараач!

     Өмнөговь аймагт 17.7 мянган жолооч, 367 аж ахуй нэгж нүүрс тээвэрлэлт хийдэг. Ганцхан “Гашуунт сухайт” боомт дээр л гэхэд арван дөрөв орчим мянган жолооч байдаг. Гашуун сухайт боомтын суурьшлын бүс болох Цагаан хаданд нэг ч эрүүл мэндийн төв байдаггүй. Эмнэлгийн үйл ажиллагааг хоёрхон эмийн сан л гүйцэтгэдэг. Энэ оны аравдугаар сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв ”, “Авто тээврийн үндэсний төв” хамтран жолооч нарт эрүүл мэндийн үзлэг хийхэд ихэнх нь ямар нэгэн өвчтэй гарсан байдаг. Жолооч нарын эрүүл мэндтэй холбоотой ямар арга хэмжээг авч байгаа вэ. Мөн жолооч нарыг дагасан хоолны газар, үйлчилгээ үзүүлж байгаа дэн буудлууд гээд нийтдээ 20 гаруй мянган хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байна. Осол аваарт орсон тохиолдолд 170-250 км явж байж эмнэлгийн тусламжид хүрдэг. /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, биелэлтийн талаар Онцгой комисс мэдээлэл өгөх үеэр УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн асуулт, хариултаас.../