Ж.Батсуурь: Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болох вий. Өвчилсөн хойно вакцинаар, дампуурсны дараа мөнгө өгөөд яах юм

Төсөв баталж байхад короновирусний халдварыг дотроо алдаагүй, байдал өөр байсан. Одоо нөхцөл байдал хүндэрсэн ийм үед Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой. Иргэдийнхээ амь нас уу, амьжиргаа нь уу гэдэгт аль алинд дэлхийн улс орнууд адилхан анхаарч байна. Амьд үлдсэн ч амьжиргаа нь дуусвал яах вэ. Одоо хүүхдийн мөнгө ярьдгаа боль. Хүүхдийн мөнгөнөөс гадна өрхийн орлогоор амьжиргаагаа залгуулдаг хүмүүстээ анхаар аа. Хоригийг зайлшгүй хүлээж авч асуудлыг хамтдаа хурдан хугацаанд шийдье.

2020-12-01