С.Одонтуяа: Японоос авах зээлийг ард иргэддээ тараая

      Одоо бол улс төржих цаг биш. Нөхцөл байдал маш хүнд байна. Хөл хориог арванхоёрдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлүүлэхэд 152.9 мянга, он дуустал сунгавал 432.6 мянган хүн ажилгүй болно гэсэн судалгааг МҮХАҮТ-аас гаргасан байна. Аж ахуй нэгжүүдээс авсан судалгаагаар 50 хувь нь нэг сар, 30 нь гурван сар хүртэл хугацаанд хориог давах чадамжтай гэжээ.

Эдийн засгийг хүнээр зүйрлэвэл сэхээнд орчихоод байна. Үндэсний үйлдвэрлэлд өгөх 800 мянган төгрөгийн ваучераар зах зээлд 20, 30 жил зүтгэсэн үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Одоо Японоос өгч байгаа 233 сая долларыг шууд ард иргэддээ зарцуулах хэрэгтэй.

2020-12-01