Н.Ганибал: Улсын онцгой комисс дээр гарсан шийдвэр сумын онцгой комиссын шийдвэртэй уялдаж байх ёстой

Эрүүл мэндийн яам гаргаж байгаа шийдвэртээ тодорхой хатуу байр суурьтай байж чадахгүй ДЭМБ-ийн зөвлөмж гэдэг үгээр өөрсдийгөө хамгаалж байна. Хорио цээрийн үед гаргаж байгаа шийдвэр маш тодорхой бөгөөд тууштай байх ёстой.

Орон нутагт зорчих иргэдээс шинжилгээ авахад үүссэн асуудлыг дүүргийн зохион байгуулалттай холбон тайлбарлалаа. Ингэж асуудлыг өөрсдөөсөө холдуулмааргүй байна. Гаргаж буй шийдвэрээ төгсгөл хүртэл зөв дараалалтай байхаар тодорхой болгох хэрэгтэй.

/Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, биелэлтийн талаар Онцгой комисс мэдээлэл өгөх үеэр УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн асуулт, хариултаас.../

2020-12-01