Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар өөрөө хуулиа зөрчиж байна

.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдад хандан анхааруулга хүргүүллээ.

Учир нь, УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригт ээлжит хуралдаанаараа  Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг  хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Бүлгийн хуралдаанд Сангийн сайд, холбогдох албан тушаалтнуудын хамт дээрх хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийж, гишүүдийг  мэдээллээр хангах үүрэгтэй байсан ч ирсэнгүй.

Энэ нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын зүгээс  хууль зөрчсөн анхны үйлдэл биш.

Аравдугаар сарын 2-ны чуулганы нэгдсэн хуралдааны үеэр  Ерөнхий сайдын мэдээлэл сонсгохдоо хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байв.

Цөөнхийн бүлгийн эрхийг хязгаарлах нь иргэдийн  үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл авах боломжийг ч хааж байгаа хэрэг гэдгийг дахин сануулъя.

 

 

 

 

2020-10-21