Ардчилсан намын бүлгийн ажлын албаны ажилчид болон гишүүдийн зөвлөх, туслахууд сургалтад хамрагдлаа

.

     УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны санаачлагаар  тус бүлгийн нийт ажилтнууд болон Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр УИХ-ын Тамгын газар болон Парламентын судалгааны төвийн хамт олонтой хамтран зохион байгууллаа.
Төрийн ордны Жанжин Сүхбаатар танхимд болсон энэхүү сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын хууль эрхзүйн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан үг хэлэв.
Сургалтаар УИХ-ын тухай хууль тогтоомжууд, шинээр батлагдсан хуралдааны дэгийн тухай хуулийн нарийн зохицуулалт, хууль тогтоох үе шатуудад УИХ-ын гишүүддээ  хуулийн дагуу ямар хүрээнд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх гэх мэт олон асуудлуудын талаар  УИХ-ын тамгын газрын холбогдох байгууллага, түүний удирдлагууд парламентын судалгааны төвийн хамт олон дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Ажилтан, албан хаагчдад зориулсан энэ удаагийн сургалтыг  үр дүнтэй, амжилттай боллоо хэмээн дүгнэж буйгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Д.Амарбаясгалан үйл ажиллагааны төгсгөлд илэрхийлээд, цаашид ч мөн та бүгдийн санал, хэрэгцээ шаардлагыг үндэслэн сургалт, мэдээллийг үе шаттай зохион байгуулах болно гэдгээ хэллээ

 

2020-09-03