Д.Эрдэнэбат: У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдрөөс бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөх ёстой

2020-05-04
|
Хэвлэлийн хурал

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ  хоногт УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотойгоор Үндсэн хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай  учраас  байр сууриа  илэрхийлж буйгаа Д.Эрдэнэбат дарга хэллээ. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийг нээлттэйгээр хэлэлцэх  шаардлага байна

“УИХ-ын тухай хуульд Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүнийг хариуцлага алдсан тохиолдолд тойргийнх нь нийт иргэд сонгогчид эгүүлэн татдаг байх зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч дэмжигдсэнгүй. Харин УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийг нээлттэйгээр хэлэлцэх  шаардлага байна. Тиймээс хэлэлцүүлгийн  үе шатыг одоогийнхоос өөр зохион байгуулалт буюу мэтгэлцээний хэлбэрт оруулах саналыг бүлгээс тавьсан” гэв.

Засгийн газрын  16 сайд  давхар дээлээ тайлж, Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжүүлэх ёстой

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн Засгийн газрын бүрэн эрх ч мөн хэрэгжих ёстой. Энэ нь огцрох тухай асуудал биш юм.  Харин Засгийн газар 16 давхар дээлийг тайлж, Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжүүлж, дөрвөн сайд нь л  давхар дээлтэй үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болно. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон суурь  зарчим  мөн. Зарим гишүүд тайлбарлахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуультай адилтгаж хэрэгжүүлж болно гэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуультай ижил тэнцүү юм уу давуу эрхтэй хууль өнөөдөртөө Монголд байхгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх  тавдугаар сарын 25-ны өдрөөс бүтэц,бүрэлдэхүүнээ өөрчилсөн байх хуулийн зайлшгүй шаардлага тулгарч байгааг эрхбаригчид анхаарах хэрэгтэй. Хэрэв энэ өдрөөс  өмнө бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй бол Засгийн газар чадамжгүй болох байдалд хүрнэ гэдгийг сануулж байна. Тиймээс  энэ долоо хоногт хэлэлцэх Засгийн газрын тухай хуулийн хэрэгжих хугацааг  энэ сарын 25-наас эхлүүлнэ гэж санал  оруулж хураалгана.

О.Баасанхүү:Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх субъектгүй болгож хуулиас зугатааж байна

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно.Нэмэлт өөрчлөлтийн талаар ярьсан асуудлаар О.Баасанхүү гишүүн хэвлэлийн бага хурлын үеэр бүлгийн байр суурийг илэрхийллээ.

Шинэ Үндсэн хууль энэ сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ солих ёстой. Гэтэл Үндсэн  хууль хэрэгжиж эхлэхээс өмнө чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулах гэж байна. Энэ нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг солих субъектгүй болгож хуулиас зугтааж байна. Ингэж хууль тогтоох байгууллага нь хууль зугтаах нь гутамшиг. Мөн гуравдахь гол субъект шүүх юм.  Шүүх хараат бус байхын тулд шүүгч шударга байх ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо шударга байх ёстой. Гэтэл эд мөнхийн төр барих ёстой гэж үзээд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хараат бус таван хүнийг томилохдоо Хуульзүйн сайдыг хүртэл оруулчихсан. Сахилгын хороонд Ерөнхийлөгчид мөн ямар ч хамаагүй эрх мэдлийг өгч байна.  Энэ мэтчилэн шинэ манан, шинэ хонгил гэмт хэргээ нуун далдалж байна. Бид өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг дүгнэж нэг бүрчлэн баримттай ярина.

Ноолуурын 300 тэрбум, урамшууллын 20 мянга, тариаланчдын 150 тэрбум, төгрөгийн санхүүжилт өнөөдөр хүртэл тодорхойгүй

Түүнчлэн цаг үеийн асуудлаар онцгой зарим нөхцөл үүсч байгаа талаар тус бүлгийн дарга байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, “УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тариалалт  цаг хугацаа хоцрох вий, импортын тариа будаагаа татахгүй бол үрийн будаа тасарчих эрсдэл байгааг анхааруулсан.  Засгийн газар нэг сарын өмнөөс тариаланч болон ногоочдод 150 тэрбум төгрөг амласан мэдэгдэл хийсэн. Тэр амлалт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Өнөөдрийн урьдчилсан нөхцөл байдлаар тооцож үзэхэд үрийн будаа 10 мянган тонноор дутах эрсдэл байна. Намар гэхэд хүнсний хомсдолд орох  магадлал өндөр байгааг сануулж байгааг  юм. Түүнчлэн нүүрсний экспортын  орлого нэмэгдэхгүй байна. Зөвхөн  төсвийн санхүүгийн нэгдүгээр улиралын тайланг харахад  зарлага,  санхүүжилт нэг их наяд төгрөгөөр тасарч байна. Мөн ноолуурын 300 тэрбум, урамшууллын 20 мянга, тариаланчдын 150 тэрбум, төгрөгийн санхүүжилт өнөөдөр хүртэл тодорхойгүй. Хоосон амлалт болгоны ард  түмний  амьдрал өдрөөс өдөр хэцүү болж байна.”гэлээ

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал одоо батлагдах Засгийн газрын тухай хуулиар хэрэгжих ёстой  гэж тайлбарлаж байгаа шүү  дээ ?

 -Шинээр өргөн барьсан Засгийн газрын тухай хуулийн төсөлд хууль хэрэгжих  он, сар, өдрийг  онгорхой орхисон. Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх  бол тавдугаар сарын 25-ны өдрөөс гэж оруулж ирэх байсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөе гэж байгаа бол энэ өдрөөр л батлах ёстой.

 -Мөн Үндсэн хуулиас гадна дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулагдаж болно гэж үзэж байгаа. Үүнд тайлбар хэлбэл

-Эрх баригчид анхнаасаа алдаа гаргасан. Уг нь дагаж мөрдөх журмын хуульд Засгийн газрын бүрэн эрх хэрэгжих хугацааг зааж өгсөн бол зөв байсан юм. Тийм заалт орсон бол хуулийн зөрчил үүсэхгүй байх байсан. УИХ-ын байгууллагууд Үндсэн хууллиар тайлбарлагдах Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн байгууллагуудыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрчилнө гэдэг нь зөрчлийг бий болгож байгаа юм. Бид Үндсэн хуулийг ягштал биелүүлэх  ёстой.

-Өргөдлийн байнгын хороог татан буулгаж байгааг тус хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд юу гэж харж байна. О.Баасанхүү гишүүнээс асууя?

-О.Баасанхүү:Аливаа байгууллагыг байгуулчихаад ажиллах нь нэрэнд учир биш. Тухайлбал, Өргөдлийн байнгын хороог бий болгосноор иргэд засгийн бүх хэрэгт шууд оролцох Үндсэн хууль хэрэгжиж байсан. Тавантолгой, Оюутолгой гэх мэт олон асуудлууд Өргөдлийн байнгын хороогоор шийдэгдэж байсан. Ардын намын хулгайчид, ЖДҮ-чидтэй холбоотой асуудлаар өргөдөл ирээд байгаа болохоор энэ байнгын хороог татан буулгаж байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо байх ёстой дээрээс нь хэн ажиллуулах нь чухал гэдгийг онц онцолмоор байна.  

Ангилал


Twitter


Facebook