Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг бууруулж байж иргэдийнхээ орлогыг хамгаалж үлдэнэ

2020-04-10
|
Ярилцлага

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын 10 хувийн татварыг бууруулж, таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Тэрээр хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн НӨАТ-ыг бууруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг шаардсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Чуулганы хуралдаанаар таны саналыг дэмжсэнгүй. Ер нь НӨАТ-ыг буулгах нь ямар ашигтай вэ?

-COVID-19” цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд шууд нөлөөлж эхэлж байна. Иргэдийн орлого буурч, амьжиргааны түвшин доройтож эхэллээ. Иргэд орлогогүй болж, Жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд хаагдаж байна. Ажилчдаа цомхотгож байна. Энэ үед НӨАТ-ыг буулгах нь эдийн засагт нэн шаардлагатай авах арга хэмжээ юм. Вирусийн тархалтаас урьдчилан сэргийлж буй энэ үед аж, ахуй нэгж, иргэдийн орлого буурч, хаалгаа барьэ, цалингаа тавьж чадахгүй аж ахуй нэгжүүд ажилчдаа халж, цомхотгол хийх нөхцөл байдал руу орох нь ээ. Энэтэй холбоотой Засгийн газраас оруулж ирж байгаа хөтөлбөрийн зарим хэсэг нь яахав байгаа онож байна. Зарим хэсэг нь үнэхээр иргэдэд бүрэн хүрч чадахгүй ийм л зүйл болж байгаа. Энэ 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн 50-иас дээш хувь нь хий бичилт байна. Тэртээ тэргүй цалин олгогдохгүй учраас нийгмийн даатгалын орлого буурна. Татварын орлогууд буурна. Бүх борлуулалт буурна. Үүнтэй холбоотойгоор тэр орлого чинь тэртээ тэргүй орж ирэхгүй учраас 5.1 их наяд төгрөгийн ихэнх нь хий бичилт болж хувирч байна.

-Улс орнууд энэ үед ямар арга хэмжээ авч байна.?

-Дэлхийн улс орнууд хямралыг давахын тулд хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч байгаа. Ихэнх нь зээлийн хүүг тэглэж байна. Яагаад гэвэл хямралтай энэ үед эдийн засагт хамгийн их нөлөөлж байгаа зүйл. Тиймээс үүнийг бууруулах царцаах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах ийм арга хэмжээнүүдийг авч байгаа. Өнөөдрийнх шиг ийм үед хүмүүс хамгийн түрүүнд хэрэглээгээ хумьдаг.  Түүнээс нь шалтгаалаад үйлдвэрлэгч, нийлүүлэгчид дампуурал зарлаж, ажлын байрууд үгүй болдог. Ажил орлогогүй болсон хүмүүс худалдан авалт хийх үү. Тиймээс улс орнууд эдийн засгаа хамгаалахын тулд хамгийн түрүүнд тэдний хэрэглээг дэмжихийн тулд иргэддээ бэлэн мөнгө өгч байна. Тэр мөнгө нь эргэлтэд орохоороо үйлдвэрлэгчдээ дэмжээд, бие биенээ тулаад босч ирнэ гэж үзэж байна. Эдийн засгийг өдөөх арга хэмжээг тухайн улсуудын банкны салбарууд, дээрээс нь Засгийн газар нь хамжиж байгаад компани аж ахуй нэгжүүддээ маш их мөнгө өгч компаниудынхаа үйл ажиллагааг дэмжиж байгаа. Үүгээрээ дамжаад иргэд нь цалинтай болохоор борлуулалтын орлого нь нэмэгдээд явах боломж нэмэгдэж байгаа. Иргэдийн амьдрал маш хүн байгаа энэ үед НӨАТ-ын татварыг 10 хувь байсныг тав болгож буулгаснаар худалдан авагчдын орлого хэцүүдэж байгаа энэ үед НӨАТ-ыг тодорхой хугацаагаар буулгах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байна. Ингэж байж иргэдийнхээ орлогыг хамгаалж үлдэх ийм шаардлага гарч байна.

-НӨАТ-ыг бууруулснаар ямар өгөөжтэй вэ?

-НӨАТ-ын эцсийн татвар төлөгч нь иргэд байдаг. Дэлгүүрт үйлчлүүлж байгаа та бид бүгдээрээ НӨАТ-ын төлөгч болж хувирдаг. 10 хувийн татвар өнгөрсөн хугацаанд Монгол улсын эдийн засагт үр өгөөжөө өгсөн. Энэ татвар анхны үүрэг болох орлогыг бүртгэх үүргээ хангалттай биелүүлсэн. НӨАТ нь эдийн засгийн хүндрэл үүсээгүй байхад ч аж, ахуй нэгж, иргэдэд хүнд дарамт учруулдаг байсан. Тиймээс л энэ татварыг буулгах шаардлагатай. Тиймээс уг татварыг буулгах зайлшгүй шаардлага байна. Ерөнхийлөгч Х.Баттулга миний энэ саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн. Өнөөдөр иргэд 100 мянган төгрөгөөр бараа авахдаа 110 мянган төгрөг төлж байгаа. Энэ хуульд өөрчлөлт орвол 103 мянган төгрөгөөр л авах юм. Тэгэхээр иргэдийн орлого буурсан энэ үед уг хуулийн төсөл их хэрэгтэй. Улаанбаатараас зайтай оршдог өндөр өртгийн бараа авдаг сумын иргэдэд энэ бодит хэмнэлт болно. Сумын төвд иргэд НӨАТ-ын баримт авдаггүй. НӨАТ-ын сугалаанд оролцож чаддагүй. Энэ иргэдэд энэ хуулийн төсөл маш ач холбогдолтой гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook