З.Нарантуяа: Зээлтэй, зээлгүй гэж ялгахгүйгээр иргэн бүр ногдол ашиг авдаг байхаар хуульчлах хэрэгтэй

2020-01-07
|
Мэдээ

УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын гишүүд “Төрийн нийтийн зориулалттай өмчийг иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль”-ийн төслийг өргөн барихаар болоод байна.

Уг хуулийн төслийг маш яаралтай УИХ-аар оруулж батлуулахаар ажиллаж буйгаа УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ийнхүү тайлбарлаж байна.

“Өнөөдрийн яригдаж буй энэ асуудалд мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Байгалийн баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хэрхэн хүргэх вэ гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр судалгаан дээр үндэслэн гаргаж байсан. Газар доорх баялгаа 1997 оны Ашигт малтмалын хууль гарснаас хойш ямар байдлаар иргэн аж ахуйн нэгжүүдэд ашиглуулж байсан бэ гэвэл зөвхөн Ашигт малтмал, хайгуулын лицензийн хүрээнд ашиглуулж ирсэн байдаг. Стратегийн ордууд гэж тооцогддог УИХ-аас тогтоол нь гарсан 16 орд байгаа дээр нэмж стратегийн орд гэж тооцогдох, тогтоолын төсөлд тусгагдсан олон ордуудын асуудал яригдана.

Тухайлсан нэг орд эсвэл тухайлсан нэг нийгмийн нэг бүлэгрүү асуудлыг онцгойлж эхний ээлжинд хандахаас илүү үндсэн зарчимд анхаарч, Засгийн газар эндээс үйл ажиллагаа эхлэх ёстой

Бид хэнд ямар зарчмаар баялгаа ашиглуулж байгаагаа мэдэхгүй өнөөдрийг хүртэл явсан. Тиймээс хамгийн эхлээд иргэдийн тэгш бус байдал, нийгмийн ялгаа, орлогын тэнцвэргүй хуваарилалтыг арилгая гэвэл энэ баялгийнхаа хуваарилалтаас бүх зүйлийг эхлэх ёстой. Иймээс Ардчилсан нам анх МУ-ын Ерөнхийлөгчид анх сонгогдоход нь албан даалгавар өгч байсныг та бүхэн мэдэж байгаа байх.

Үүний гол санаа нь бол газрын баялгийг иргэдэд тэгш хүртээх, өгөөжтэй хуваарилах зарчмыг бий болгоход оршино. Энэ заалт Үндсэн хуульд орсон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайлсан нэг орд эсвэл тухайлсан нэг нийгмийн нэг бүлэгрүү асуудлыг онцгойлж эхний ээлжинд хандахаас илүү үндсэн зарчимд анхаарч, Засгийн газар эндээс үйл ажиллагаа эхлэх ёстой.

Стратегийн ордоо хэрхэн яаж ашиглах зарчмаа тодорхойлохын тулд нэн тэргүүнд Төрийн нийтийн зориулалтаар ашиглах, эзэмших энэ баялгийг иргэн ААН-д ашиглуулах эзэмшүүлэх бол ямар зарчим баримтлах вэ гэсэн хуулиа батлах ёстой. Дан ганц Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах нь үүсээд байгаа нөхцөл байдлыг төгс шийдэх гарц биш. Энэ бол тухайлсан нэг хэсэг нийгмийн бүлгээ ялгаварлан авч үзэж байгаа шийдэл болно.

Иргэд аливаа нэгэн зээлийн дарамтгүй болгох тогтвортой эх үүсвэртэй болоё гэвэл зөвхөн Салхитын мөнгөний орд биш, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа, бусад групп компаниудын иргэдэд эзэмшүүлж болох хувийг УИХ-ын тогтоолоор батлан иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй

Тиймээс нийт иргэд аливаа нэгэн зээлийн дарамтгүй болгох тогтвортой эх үүсвэртэй болоё гэвэл зөвхөн Салхитын мөнгөний орд биш, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа, бусад групп компаниудын иргэдэд эзэмшүүлж болох хувийг УИХ-ын тогтоолоор батлан иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Орд бүр тодорхой нөөцтэй. Үүнийг суурь хуулиар батлан УИХ-ын тогтоол гаргаж, хувьцаандаа жил бүр ноогдол ашгаа авдаг байхаар тодорхойлж өгөх хэрэгтэй. Ингэхээр зээлтэй зээлгүй гэж ялгахгүйгээр Монгол Улсын бүх иргэн хувьцааны ноогдол ашгаас жил бүр тогтвортой орлоготой болно.

Энэ бол бодит гарц. Дараагийн асуудал бол ирээдүйн өв сангийн тухай хууль. Энэ хэрэгжиж байгаа өнөөдрийн хууль маань нийгмийн шаардлагаа хангаж чадахгүй байна. Иймээс Баялгийн сангийн тухай хуулийн төслөө Засгийн газар өргөн барих хэрэгтэй. Ирээдүйн өв сангийн хууль энэ жилээс баланс нь нэмэх болж, орлого хуримтлагдаж байгаа. Өмнө нь дандаа хасах байсан. Тэгэхээр энэ сан одоо төсвийн дутууг нөхдөг сан байх ёсгүй. Нийт иргэдэд хүртээмжтэй улсын эдийн засагт өгөөжтэй ашиглагддаг сан байх ёстой. Ингээд энэ хоёр хууль батлагдаж байж шийдэл нь зөв оновчтой байж, Үндсэн хуульд заасан тэгш хүртээмжтэй өгөөжтэй байх зарчмыг хангах юм. Тиймээс энэ чиглэлээр Засгийн газар илүү ажиллах хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: www.gogo.mn

Ангилал


Twitter


Facebook