Д.Эрдэнэбат: Ардчилсан Монгол улсын эрх чөлөөт иргэн бүрт баярын мэнд хүргэе

2019-12-06
|
Мэдээ

Өнөөдөр ардчиллын баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат чуулганы танхимд УИХ-ын гишүүд болоод нийт ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр:

“Өнөөдөр бол Монголчууд эрх чөлөөгөө олж авсан түүхэн өдөр. 30 жилийн өмнө Ардчилсан хувьсгал хийгдэж, Монгол хүн бүр үг хэлэх, зорчих эрх чөлөө, өмчлөх, өөрийнхөө амьдрах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сонгох эрх чөлөө гээд энэ бүх өргөн боломжийг олж авсан түүхэн өдөр юм. Эрх чөлөө бол Монголчууд бидний язгуур эрх ашиг, үнэт зүйл болсон учир энэ өдрийг бид түүхэн өдөр хэмээдэг. Ардчилал гэдэг бол хэний ч алдаж болохгүй эрх чөлөө. Өнөөдөр Ардчилсан хувьсгалын 30 жил, түүнчлэн Ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Ардчилсан Монгол улсын эрх чөлөөт иргэн бүрт баярын мэнд хүргэе” хэмээн нийт Монгол түмэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүслээ.

Ангилал


Twitter


Facebook