Архангай аймгийн ардчиллын ахмад зүтгэлтнүүд, гишүүд, дэмжигчдэд төрийн шагнал гардууллаа

2019-11-25
|
Мэдээ

     Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан хүрээнд ардчиллын анхдагчид, ахмад зүтгэлтнүүд, Ардчисан намын гишүүд, дэмжигчиддээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн  шагнал гардуулж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар орон нутагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Архангай аймгийн ардчиллын ахмад зүтгэлтнүүд, гишүүд, дэмжигчдэд төрийн шагнал гардууллаа. Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Одоогоос 30 жилийн өмнө өвлийн хүйтэн жавар тачигнасан өдрүүдэд бид эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан юм.

Өнөөгийн залуусын өсч, бойжсон энэ ардчилсан нийгмийг бий болгохын төлөө тэмцэж байсан өдрүүдийг одоо ч тод санаж байна. Ардчилсан хувьсгал  бол тусгаар улсын жинхэнэ баталгаа. Ардчилал бол хэн нэгний өмч биш. Монголын нийт ард түмний үйл хэрэг. Өнөөдрийн 30 настай залуус ардчилсан нийгэмд өсч, бойжсон. Тиймээс ч өнөөгийн залууст Ардчилсан хувьсгалын түүхийг үнэнээр нь үлдээх, ардчиллын үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулах нь чухал. Ардчиллын дараагийн 30 жилийн түүхийг залуус та нар бичиж үлдээх хариуцлагатай цаг үед амьдарч байгаа шүү” хэмээн онцлон хэлсэн юм.

Ангилал


Twitter


Facebook