УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдлаа

2019-10-14
|
Хэвлэлийн хурал

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл  өнөөдөр /2019.10.14/ хуралдлаа. Зөвлөлийн хуралд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга нар оролцон, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон цаг үе нийгмийн асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өргөн барьж буй арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг бууруулах хуулийн төсөл, Монгол улсын 2020 оны төсөв санхүүгийн орлого, зарлага болон орон нутаг, нийслэлийн төсөвийн санхүүжилтийн талаар хэлэлцэв. Мөн нийгэмд хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал болох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, гэр хорооллын иргэдийн түлшний хэрэглээ, хор уршигийн талаар Ардчилсан намын Бодлогын зөвлөл, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн явц, иргэдийн санал гомдол, бодит байдал дээр ажилласан ажлын үр дүн, явцыг хуралдаанаар танилцууллаа. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл судалгааг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс эргэн мэдээлэх болно.

Ангилал


Twitter


Facebook