С.Эрдэнэ: Дарханы замын ажил 30 хувь гүйцэтгэлтэй гээд яриад байгаатай санал нэгдэхгүй байна

2019-08-14
|
Мэдээ

Дархан, Налайх орчмын зам тавьж байгаа ажилд хяналт тавих хэрэгтэй байна. Аваарь, осол их гарч байна. Олон хүн амь нас, цаг хугацаа эдийн засгаараа хохирч байна. Та бүхэн өөрсдөө ч гэсэн зорчиж үзэх хэрэгтэй. Тэнд ямар их хүндрэл, бухимдал үүсч байна. Энд ирээд ширээний араас юм ярих өөр. Онол ярих бас өөр. Яг жинхэнэ амьдрал дээр практик бас өөр шүү. Зам гэдэг чинь хүний амь нас цаг хугацаа аюулгүй байдал гээд бус бүх зүйлийг агуулж байдаг. Гэтэл 30 хувь ажлын гүйцэтгэлтэй гээд яриад байгаатай ч бас санал нэгдэхгүй байна. 300-400 хүн, 200 гаруй техник ажиллаж байгаа гээд байсан. Тэр зам дээр ажиллаж байгаа тийм хүн хүч, тэрэг техник харагдаагүй шүү. Эсвэл сайд нь ирнэ гэхээр хүн хүч, тэрэг техникээ гаргаад тавьчихдаг юм уу. Энэ ажилдаа хяналтаа тавьж анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Ангилал


Twitter


Facebook