Я.Санжмятав: 200 гаруй км замын асуудал яригдах мэт боловч хүмүүсийн амьдралтай шууд холбоотой асуудал шүү

2019-08-14
|
Мэдээ

Зам тээврийн яамныхан гишүүдийн хэлж байгааг онцгой анхаараарай. Цаг зав багатай энэ үед тал талаас цуглаад ярьж байгаа энэ замын асуудалд улс төр байхгүй. Анхаарал тавьж ажиллахгүй бол болохгүй. Аль болохоор хяналтаа сайжруул. Удахгүй шинэ оюутнууд наашаа цаашаа явна. Хөдөлгөөн ихэснэ. Хэдийгээр 200 гаруй км замын асуудал яригдаж байгаа боловч хүмүүсийн амьдралтай шууд холбоотой асуудал шүү гэдгийг хэлмээр байна. Тийм учраас Улаанбаатар- Дархан чиглэлийн автозамыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж өгөөрэй.

Ангилал


Twitter


Facebook