Д.Эрдэнэбат:Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаар машин байтугай мал явахад хэцүү болж байна

2019-08-13
|
Мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд засвар оруулахдаа гадны компани ажлыг чанартай хийнэ гэж хятад компани шалгаруулсан байна. Гэтэл энэ шалгарсан компаниуд чинь ажлаа хийхгүй монгол компаниудыг туслан гүйцэтгэгчээр оруулж ирсэн гэсэн мэдээлэл өгч байна. Анхнаасаа яагаад Монгол компаниараа хийлгэж болоогүй юм.Нэг хятад компани ялуулаад хоёр гурван туслан гүйцэтгэх гэж оруулаад энэ зам засварын ажлыг замхруулж байгаа юм бишүү. Яг үндсэн шалгарсан компани нь тэгээд юу хариуцах юм. Ямар ажил хийнэ гэж тендерт орсон юм. Ямар чанартай зам тавина гэж орсон юм. Зам тавьж байгаа ажил чанартай хийгдэж дуусайсай гэж хүн болгон бодож байна. Гэтэл танайхан тэвчээрэй л гээд байх юм. Тэвчээрт хязгаар байдаг юм. Тэвчээр барж байгаа бас нэг зам нь түр зам. Аливаа нэгэн ажлыг хийхдээ иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдал эдийн засагт учрах хор хохирлыг бодож хийх хэрэгтэй. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаар машин байтугай мал явахад хэцүү болж байна Замыг сайхан тавьж байна гэж рекламдахаасаа илүү чанартай дуусгах хэрэгтэй. Маргаашнаас эхлээд түр зам өдөр болгон тавигдаж байх ёстой

Ангилал


Twitter


Facebook