С.Эрдэнэ: Стратегийн гол замаа хаачихаад ингэж зам тавьж байгаа улс орон хаана ч алга

2019-08-13
|
Мэдээ

 

С.Эрдэнэ: Улаанбаатар-Дархан чиглэлийн замын гүйцэтгэлийг 30 орчим хувь гээд байх юм. Хоёр хоногийн өмнө тэр замаар явлаа. Таван хувьд ч хүрэхээргүй харагдаж байна. Гүйцэтгэл хийж байгаа тэрэг техник харагдаж байгаа юм алга. Ажил хийж байгаа компани хүн хүч харагдахгүй байна. Шинэ зам тавьж байгаа ажил хэрхэн хийгддэг талаар би мэднэ. Гэтэл улс орны стратегийн гол замаа хаачихаад ингэж зам тавьж байгаа улс орон хаана ч алга. Налайхын зам ч ялгаа алга. Хэдэн мянган тээврийн хэрэгсэл явчихсан зам. Байнгын хөдөлгөөнтэй зам байхад шинээр суулт өгнө гэж юу байхав дээ. Дарханы зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ. Санхүүжилт нь яг хаанаас вэ гэх мэт олон асуулт дагуулж байна.

Ангилал


Twitter


Facebook