Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар Ардчилсан намын зөвлөл, Ардчилсан намтай хамтарсан ажлын хэсэг байгууллаа

2019-07-20
|
Мэдээ

   Ардчилсан намын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар Ардчилсан намтай хамтарсан ажлын хэсэг байгуулж хамтран ажиллах тухай мэдэгдэл гаргасан билээ. Тэгвэл ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.18, зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны санал хураалтын дүнг үндэслэн шийдвэр гаргажээ. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг судалж, санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулна гэжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, дэд даргаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар томилогдсон бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

С.Эрдэнэ УИХ-ын гишүүн
Я.Санжмятав УИХ-ын гишүүн
Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүн
Б.Наранхүү УИХ-ын гишүүн
Д.Мурат УИХ-ын гишүүн
Х.Тэмүүжин Ардчилсан намын дэд дарга
Н.Ариунболд Ардчилсан намын хууль, эрх зүйн газрын дарга
Д.Оросоо Үндэсний бодлогын хорооны гишүүн
А.Эрдэнэцогт Үндэсний бодлогын хорооны гишүүн
О.Алтангэрэл Үндэсний бодлогын хорооны гишүүн
Ч.Өнөрбаяр Үндэсний бодлогын хорооны гишүүн
С.Ламбаа Ажлын албаны ахлах зөвлөх
Н.Батбаяр Ажлын албаны орон тооны бус зөвлөх
М.Батчимэг Ажлын албаны орон тооны бус зөвлөх
Р.Хатанбаатар Ажлын албаны орон тооны бус зөвлөх
Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Ажлын албаны зөвлөх Б.Сүхбат нарыг томилжээ.

  

Ангилал


Twitter


Facebook