Ардчилсан намын удирдлагууд Архангай аймагт ажиллаж байна

2019-06-18
|
Мэдээ

    Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулан сурталчлах аян орон даяар үргэлжилсээр байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нар Архангай аймагт үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны аянаа эхлүүллээ.

Аяны хүрээнд тус аймгийн 19 сумын төлөөлөлтэй уулзалт хийж, үзэл баримтлалаа таниулахын зэрэгцээ гишүүдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр Архангай аймгийн иргэд “Монгол улс урьд өмнө нь ийм хүнд байдалд орж байсангүй. Монгол ардын намын удирдлагууд эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ард иргэдийн амьдралыг доройтууллаа. Улс орныхоо төлөө насаараа ажилласан ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх боломж байсаар байтал томчууд нь дээгүүрээ хувааж идэж байна шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг олигтой ажил хийчих болов уу гэж их харлаа. Гэтэл 60 тэрбум, ЖДҮ, МАНАН-тайгаа зууралдсаар ард иргэдийн амьдралд нөлөөлөхүйц ганц ч ажил хийсэнгүй. Үлдэж буй жилийн хугацаанд юу хийж амжих вэ. Монголын төрд хариуцлага хамгийн их хэрэгтэй байна. АН шинэчлэгдэж байгаад жирийн гишүүдийн хувьд баяртай байна. Тиймээс санаж сэдсэн ажилд тань улам их амжилт хүсье ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байлаа.

Ангилал


Twitter


Facebook